
“Премьер-Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү эх орондоо ирээд удаагүй байгаа билээ. Тэрбээр өчигдөр “Татар ажиллагаа” party-д оролцсон бөгөөд өнөөдөр буцах гэнэ. Өчигдөр болсон party-ны үеэр дуучин залуу өөрийнх нь нэг мөрөөдөл биелэх гэж байгаа талаар ярьсан юм. Тэрбээр өмнө нь Оросын хэвлэлд өгсөн ярилцагдаа “Би түүхэн кинонд тоглохыг 150 хувь хүсч байна” хэмээн хэлж байсан удаатай. Тэгвэл түүний энэ мөрөөдөл тун удахгүй биелэх гэж байгаа аж. Тэрбээр хэлэхдээ “Та бүхэн манай “Татар ажиллагаа” киног бүгдээрээ үзсэн байх, таалагдсан гэдэгт итгэж байна. Бас нэгэн гоё мэдээг дуулгахад манай “Татар ажиллагаа” киноны уран бүтээлчид дахин хамтран, түүхэн кино хийх гэж байгаа.Тиймээс тун удахгүй түүхэн киногоороо эргээд уулзацгаая” гэв. Дуучин Б.Амархүүгийн хувьд “Татар ажиллагаа” кинонд гол дүр бүтээсэн нь үзэгчдээс өндөр үнэлгээ авч дахин кинонд тоглох урам зориг орсон гэнэ. Ямартай ч өөрийн хүсч байсан түүхэн кинондоо тоглож, мөрөөдлөө биелүүлэхээр зүтгэж байгаа дуучин Б.Амархүүд амжилт хүсье.
М.Урин