Хүүхдийнхээ баруун тархийг хөгжүүлээрэй

Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

Хүүхдийнхээ баруун тархийг хөгжүүлээрэй

Та дөрвөн настай хүүхэдтэй юу. Тэгвэл таны хүүхдэд зориулсан "4 настай хүүхдийн баруун тархийг хөгжүүлье" нэртэй сонирхолтой ном хэвлэгджээ.  Хүний оюун ухааны хөгжил нь 0-6 насандаа хурдан хөгжих чадвартай байдаг бөгөөд нас, насан дахь оюуны хөгжлийн түвшин адилгүй байдаг байна. Шинжлэх ухааны үндсэн дээр тулгуурлан хүүхдийн тархины хөгжлийн төвшинд тохируулан энэхүү номыг хүүхэд багачууддаа зориулжээ.

Хүний уураг тархийг зүүн болон баруун тархи гэж хуваадаг бөгөөд өөр хоорондоо адилгүй үүргийг гүйцэтгэдэг. Баруун тархи аливаа юмс үзэгдлийг анхааран ажиглаж жишиж харьцуулах, ялгах, адилтгах, учир зүйг нь олох, орон зайн мэдрэмж гэх мэт чадваруудыг удирддаг байна. Харин 4 настай хүүхдийн тархи нь ямар онцлогтой вэ?

Энэ үеэс хүүхдийн аливаа зүйлсийг харьцуулан жиших, учрыг олох, дүрслэн бодох, бүтээлч чадвар илүүтэй хурдан хөгждөг байна.

Тиймээс аливаа юмс үзэгдлийн учир шалтгааныг ойлгуулах мөн төрөл бүрийн сэдэвтэй зураг зуруулж дүрслэж бодох, бүтээлч чадварыг хөгжүүлэх хэрэгтэй байдаг аж.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж