
Кадмияа дүүрэгт байдаг Шиагийн чухал шүтээний ойролцоох мөргөл хийдэг байшингийн дэргэд болсон хоёр удаагийн бөмбөгдөлтийн үеэр Ираны таван иргэн амиа алдсан бол Шула дүүргийн хойд хэсэгт авто машин дэлбэрч мөргөлчдийн тэргүүнийг болон өөр хоёр иргэний амийг хөнөөсөн байна. Мөн тус дүүрэгт дахин авто машинруу бөмбөгдсөний улмаас зургаан хүн нас баржээ.
Цагдаагийн газрын ажилтнуудын мэдээлснээр бөмбөгдөлтийн улмаас 100 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Харин эх сурвалжийн мэдэгдсэнээр Багдадад гал нээх явдал сүүлийн долоо хоногт багасч байгаа гэжээ.
Кадмияа дүүрэгт Шиагийн ариун газрын нэг болох Мусса ал Кадим байдаг ба жил бүр хэдэн мянган мөргөлчид ирдгээс ихэнх нь Ираны иргэд байдаг байна. Эдгээр мөргөлчид сүүлийн үед ихээр Иракт болж байгаа үймээний золиос болсоор байна.
Б. Энхцэцэг