Испанид онцгой байдал зарлав

Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

Испанид онцгой байдал зарлав

Фото ©AFP

Бямба гаригт нисэхийн диспетчерүүд ажил хаясны улмаас онцгой байдал зарласан тухай Засгийн газрын орлогч Альфредо Перес Рубалькаба (Alfredo Perez Rubalcaba) мэдэгдсэн байлаа. Тэрээр ажилдаа гараагүй диспетчерүүдийг хууль зөрчсөн гэж үзэж болно гэж мэдэгджээ.

“Бид байдал хэвийн болохгүй бол онц байдал зарлана гэдгээ хэлж байсан. Байдал өөрчлөгдөөгүй нь харахаас илт” гэж тэр хэлсэн байв.

Хөдөлмөрийн хуулийг чангатгасны улмаас нисэхийн диспетчерүүд ажлаа хаясан байлаа. Тус орны нисэхийн тээвэр бараг тэр чигтээ тасалдсан байв. Нийтдээ 250 мянган зорчигчид энэ ажил хаялтад нэрвэгдсэн байв.

Бямба гаригаас цэргийн диспетчерүүдийг нисэхийн тээвэрт ашиглан Иргэний агаарын тээврийг Батлан хамгаалах яаманд хариуцуулсан байлаа.

Онгой байдал зарлаад удаагүй байтал ажил хаягчид эсэргүүцлээ зогсоосон байна. Одоо Нисэхийн ажиллагааг сэргээж эхэлсэн ба ням гаригт тээвэр хэвийн хэмжээндээ оржээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж