
Энэ жилийн хувьд эхний шатанд төрийн болон хувийн өмчийн 19 их дээд сургуулийн 41 оюутан материалаа ирүүлснээс удаах шатанд 17 оюутан шалгарчээ. Эдгээр оюутнуудаас СЭЗДС-Бизнесийн эдийн засгийн дөрөвдүгээр дамжааны оюутан С.Өнөр, ЭМШУИС-АУС-ын сургуулийн зургадугаар дамжааны оюутан Ц.Буянтөгс, Отгонтэнгэр их сургуулийн олон улсын эрх зүйн гуравдугаар курсын оюутан Ү.Амарбат, МУИС-ийн НШУС-ийн улс төр судлалын тэнхмийн оюутан Х.Баттогтох нар оны шилдгийн шилдэг оюутнаар тодорчээ. Харин оны шилдэг оюутнаар ЭМШУИС-ийн нүүр ам судлалын тавдугаар курсын оюутан О.Цэцэн, ИЗИС-Чингэс-тур сургуулийн оюутан Б.Ууганцэцэг, ШУТИС Холбоо мэдээлэл технологийн сургуулийн цахилгаан холбооны дөрөвдүгээр дамжааны оюутан С.Түмэндэмбэрэл, мөн сургуулийн цахилгаан холбооны дөрөвдүгээр дамжааны оюутан А.Мөнхбаяр нар шалгарсан байна.