Туул гол дээр шинэ гүүр барина | News.MN

Туул гол дээр шинэ гүүр барина

Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

Туул гол дээр шинэ гүүр барина

Туул гол дээр шинэ гүүр барина
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Мянганы сорилтын сан /МСС/-тай хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулж, гарын үсэг зурлаа. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд Мянганы сорилтын корпорациар дамжуулан Мянганы сорилтын гэрээнд тусгасан бодлогын зорилт, үйл ажиллагааг нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж, үр дүнд хүргэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулжээ. МСС-ийн зүгээс нийслэл хоттой хөрөнгийн эрх, хот орчмын бэлчээрийн менежмент, мэргэжлийн боловсрол, сургалт, эрүүл мэнд, автозам, эрчим хүч, хүрээлэн буй орчин зэрэг чиглэлүүдээр төсөл хэрэгжүүлж, хамтран ажиллана. Тухайлбал, автозамын төслийн хүрээнд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл 3,4 км автозам, Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо, Налайх хүртэлх 20,9 км зам болон Туул гол дээр шинээр гүүр барина. Харин эдгээр ажилд шаардлагатай  хайгуул, инженер геологи, гиодрологийн судалгаа, геодезийн хэмжилтийн ажлууд, нарийвчилсан зураг төсөл болон хүрээлэн буй орчны нарийвчилсан үнэлгээг боловсруулахад шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрөл, газар эзэмшил, нүүлгэн шилжүүлэлт хийх  зэргийг хууль тогтоомжийн хүрээнд шуурхай шийдвэрлэхэд хотын захиргааны зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах юм.

 

Д.ЦЭЭНЭ
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-12-05 202.170.80.11

Баянзүрх дүүргийн VI хорооны Цэргийн 44 гэж нэршиж заншсан тус байрны оршин суугчид эрх ашиг нь зөрчигдөж байна хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

Уг байранд 44 өрхийн 200 орчим иргэн оршин суудаг байжээ Хөгжил сууц өмчлөгчдийн холбоо нь тэднээс зөвшөөрөл авалгүй байрыг хураан авсан байна Үүнээс хойш яг нэг жил дөрвөн сар болсон ба дээрх хугацаанд тус барилга овоолгоотой шороо болон хувирчээ

2009 оны есдүгээр сард хотын захиргаа оршин суугчид болон ажил үйлчилгээ эрхлэгчдийг хүлээн авч уулзсан байна Тухайн үед дөрвөлсөн гэрээ хийж өгнө гэсэн боловч одоо хүртэл хийгээгүй байгаа аж

Avatar

Зочин 2010-12-05 66.87.2.33

gol deeguur gedeg baihaa

Avatar

Зочин 2010-12-05 147.47.249.217

ИЧМЭЭР ЮМ ТУУЛ ГОЛ МААНЬ ХЭТ ТОМ БИШ ДЭЭ БУСАД УЛС АЙМААР АЙМААР ТОМ ГОЛ ДЭЭР КМ ХҮРЭХГҮЙ ГАЗАР ХЭД ХЭДЭЭРЭЭ ГҮҮР БАРЬДАГ ШДЭЭ ТЭГТЭЛ ЭХНИЙ ЭЭЛЖИНД Эдгээр ажилд шаардлагатай хайгуул инженер геологи гиодрологийн судалгаа геодезийн хэмжилтийн ажлууд нарийвчилсан зураг төсөл болон хүрээлэн буй орчны нарийвчилсан үнэлгээг боловсруулахад шаардлагатай техникийн нөхцөл зөвшөөрөл газар эзэмшил нүүлгэн шилжүүлэлт хийх зэргийг хууль тогтоомжийн хүрээнд шуурхай шийдвэрлэхэд хотын захиргааны зүгээс дэмжлэг үзүүлж хамтран ажиллах юм ГЭСЭН БАЙНА ДЭНДҮҮ УДААН ИЧМЭЭР БАЙНА ДАА БИД

Avatar

судлаач пама 2010-12-05 202.179.18.223

залуус болгон экологийн боловсролын суурь үндэс болох байгаль орчноо хайрлаж хамгаалах сэтгэхүйг ухамсартаа төлөвшүүлэн нийгмийн шинэчлэлд хаана ямар ажил хөдөлмөр эрхлэн хэрхэн амьдарч байгаагаасаа үл шалтгаалан ирээдүйн гэрэлт нийгмийн төлөө идэвхтэй оролцохыг уриалж байна_ ХҮН БҮРИЙН ХАМГИЙН ҮНЭТ ӨВ БОЛ БАЙГАЛЬ ДЭЛХИЙ _ ЭХ ОРОН МИНЬ БИЛЭЭСУРГУУЛИЙН ӨМНӨХ НАСНЫ ХҮҮХДҮҮДЭЭС ЭХЛЭЭД Л БАЙГАЛИА ХАЙРЛАХ ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛЫН АЛБАН БУС СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЭХЛҮҮЛЭЭСЭЙ ГЭЖ ХОЛБОГДОХ ХҮН БҮРТ УРИАЛЖ БАЙНА

Avatar

судлаач пама 2010-12-05 202.179.18.223

Монгол улсыг шилмэл нийгмийн тогтолцоотой болоход нь залуучуудын оролцоо үүргийг тэнцвэртэй хөгжүүлэх хамгийн чухал болж байна
Ядуурал гэдэг нь хувь хүний хөгжилийн нөөц сэтгэлзүйн болон сэтгэлгээний ядуурал нь давамгайлж байгаатайгаар үл итгэсэн хүнийг өөрсдөө бий болгожээ
Хувийн салбарт ажиллаж байгаа шинэлэг санаагаар ажилаа баяжуулан авч явж байгаа залуусыг төрөөс дэмжих бодлого үгүйлэгдэж байна

Avatar

www.messe002.us.mn 2010-12-05 203.160.50.2

chanartai emegtei kurtka tsamts

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж