Н.Мөнх-Оргил хэвлэлийнхэнд хандана гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

Н.Мөнх-Оргил хэвлэлийнхэнд хандана гэв

Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлж онц хэрцгийгээр хөнөөсөн хэргээр  өнгөрсөн долоо хоногт  Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс цаазын ял сонссон 28 настай Н.Мөнх-Оргил өдгөө Ганцхудаг дахь урьдчилан саатуулах төвд хоригдож буй. Тэрбээр хэвлэл мэдээллийнхэнд өөрийн бичсэн захидлыг хүргүүлэх тухай нэгэн ойрын эх сурвалждаа хэлжээ.  Тэрбээр анхан шатны шүүхээс оноосон ялыг хүлээхгүй байгаа аж.  Өөрийг нь буруутгах үндэслэл болсон ДНК-ын шинжилгээ  шаардлага хангах төвшинд гараагүй гэж үзэж байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээллээр Н.Мөнх-Оргилын цуснаас авсан шинжилгээ амиа  алдсан охины биеэс илэрсэн үрийн шингэнтэй тохирсон гэж байгаа. Тиймээс түүнд  шүүхээс Н.Мөнх-Оргилд  Баянгол дүүрэгт  9-14 насны гурван охиныг  хүчирхийлсэн, найман настай охиныг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт цаазын ял сонсгосон юм.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж