Г.Тогтохбаяр анхны мэдүүлгээ өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

Г.Тогтохбаяр анхны мэдүүлгээ өгчээ

Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг , Хяналт шалгалтын газрын дарга асан Ж.Ганбаатар нарыг “Анод”-ын  хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн  бол тус банкны  Дотоод аудитын газрын дарга асан Г.Тогтохбаярт  ч мөн  эрүүгийн хэрэг үүсгэсэн  талаар мэдээлсэн.  Тэрбээр өнгөрсөн тав дахь өдөр Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст  яллагдагчаар татагдан анхын мэдүүлэг өгсөн байна.Уг хэрэгт тэднээс гадна “Анод” банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ын гишүүн Э.Гүр-Аранз, Н.Даваа нарт  шалгуулж буй бөгөөд прокурорын хяналтаас нэмэлт мөрдөн байцаалтад буцсан юм. Одоогоор уг хэргийг УМБГ-т үргэжлүүлэн шалгаж байна.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж