Үр хөндөлт ямар үр дагавартай вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Үр хөндөлт ямар үр дагавартай вэ?

Асуулт:
Би хэдэн сарын өмнө аборт хийлгэсэн. Ямар нэг өвчин зовиур мэдэгдэхгvй байтал хэд хоногийн өмнөөс их хэмжээний цус гарч, эмнэлэгт vзvvлэхэд дутуу хийсэн байна гээд ахин цэвэрлэсэн. Одоо бол өөрт мэдэгдэх зовиур алга. Ер нь аборт дутуу, бас олон удаа хийлгэх ямар vр дагавартай вэ? /Болор. 28 н. УБ/

Хариулт:
Би болон манай эмнэлгийн хувьд vр хөндөлтийн талаар маш тодорхой байр суурьтай. Бид vр хөндөлтийг эсэргvvцдэг, Эрх зvйн хувьд бол болох зvйл. Эмэгтэй хvн эх болох эсэхээ өөрөө шийдэх эрхтэй. Гэтэл vр хөндөлт эмэгтэй хvний биед хамгийн хөнөөлтэй зvйл. Яаж цэвэрхэн, сайн хийлээ гээд энэ бол эмэгтэй хvний биед учирч буй хамгийн том стресс, гамшиг юм. Олон удаа бол бvр байх ёсгvй юм. Үvнийг тайван амгалан байсан газар бөмбөг дэлбэрэх юм уу газар хөдлөхтэй зvйрлvvлж болно. Ийм гамшгийн дараа газар дэлхий, хөгжил, улс орны байдал ямар болох вэ, бодоод vз л дээ. Тиймээс хvvхэд төрvvлмээргvй байгаа бол хамгаалах хэрэгслийг зөв хэрэглэ. Үнэндээ манай эмэгтэйчvvдийн эмнэлгийн оршин тогтнох нэг эх vvсвэр бол vр хөндөлт болоод байна.Үр хөндөлтөөс болж өндгөвчний vйл ажиллагаа алдагдаж, эмэгтэй хvний нөхөн vржихvйн систем, бие тэр чигээрээ асар их хямардаг. Өндгөвчний vйл ажиллагаа алдагдана гэдэг чинь сарын тэмдгийн алдагдлаас эхлээд умай, хөхний өвчлөлийн уг сурвалж болдог. Зарим тохиолдолд цусны бохирдол “сепсис” болж амь насаа алдахад ч хvргэж болно. Умай бол их ариун орчин. Гэтэл vр хөндсөнөөр энэ ариун орчинд халдварын голомт бий болгочихдог.
Нар.мн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж