Монголчууд нэгнийгээ мөчилсөн хэрэг гараагүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

Монголчууд нэгнийгээ мөчилсөн хэрэг гараагүй гэв

БНХАУ-ын Гуанжоу хотод  Азийн олимпийн үеэр монголчууд нэгнийгээ онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэргийн талаар зарим сонин хэвлэл бичих болов. Уг хэргийн талаар Тагнуулын Ерөнхий газрын нэгэн эх сурвалж “Монголчууд нутаг нэгтнээ онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг БНХАУ-д гарсан талаар мэдээлэл одоогоор алга байна” гэв. Харин Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуяг   албан ёсны мэдээлэл ирээгүй гэсэн тайлбарыг өгч байна. Хэргийн талаар тодруулбал  олимпийн үеэр Гуанжоу хотын нэгэн зочид буудлын гаднаас мөчилж саванд хийсэн цогцос олдсоныг тус улсын хууль сахиулах албанынхан шинжилж үзэхэд монгол хүн болох нь тогтоогдсон. Уг хэрэгт үндэсний бөхийн нэртэй авргийн дүү  саатуулагдан шалгуулж буй тухай ч мэдээлэл бий. Энэ талаархи мэдээллийг албаны эх сурвалжууд  нууцалж байна гэх хардлага ч байна.  Тухайлбал Б.Хурцыг  Их Британид баригдсан тухай мэдээлэл ГХЯ-д тэр өдөртөө ирсэн ч  сэтгүүлчдэд  хоёр долоо хоногийн турш  албан ёсны мэдээлэл ирээгүй гэсэн тайлбар өгч байв. Тиймээс дээрх хэргийг албаны эх сурвалжууд нууцалж байгаа ч үгүйсгэх аргагүй юм.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж