Хурандааг дахин шүүнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

Хурандааг дахин шүүнэ

Дорноговь аймгийн Хатанбулаг дахь Сулинхээрийн хилийн отрятын дарга асан хурандаа Б.Батболдын давж заалдах шатны шүүх хурал маргааш нийслэлийн Шүүхийн эрүүгийн танхимд болно. Тэрбээр бусдын амь насыг санаатай хохироосон хэрэгт 2009 оноос хойш шалгуулж өнгөрсөн сард Хан-Уул дүүргийн шүүхээс 11 жилийн хорих ял сонссон юм. Эл анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн  хурандаа Б.Батболд давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргасан билээ. Одоогоос жилийн өмнө өөрийн удирдлагад ажиллаж байсан дэслэгч Б-г давсган тус газар нь өшиглөсний улмаас амиа алдсан болох нь шүүх эмчийн дүгнэлтээр батлагдсан юм.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж