АНУ-ын ажилгүйдэл өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

АНУ-ын ажилгүйдэл өсчээ

АНУ-ын ажилгүйдлийн төвшин арваннэгдүгээр сард 9,8 хувь хүртэл өсч, Засгийн газрын тооцоолж байснаас бага ажлын байр бий болсон тухай өнгөрөгч долоо хоногт зарласан байна. Сарын хэмжээнд ажил олгогчдын зүгээс ердөө 39 мянган ажлын байр нэмсэн нь Хөдөлмөрийн яамны тооцоолж байснаас 100 гаруй мянгаар бага байгаа юм.

Хэдийгээр хувийн хэвшлийнхэн сүүлийн 11 сарын турш шинэ ажлын байр бий болгож буй ч эдийн засагчдын тооцоолж байсан хэмжээнд хүрэхгүй байна. Засгийн газраас нийт 11 мянган ажлын байрыг цомхотгожээ. Хамгийн сүүлийн тооцооноос харахад нийт 15,1 сая америк иргэн ажилгүй байгаа аж.

Э.Очирт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж