
Бразиль улсад дотооддоо энхийг сахиулах ажиллагааг анх удаа явуулах гэж байна. Батлан хамгаалах яамны сайд Нельсон Жобим хэлэхдээ тус улсын цэргийн хүчин НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааны хүрээнд Гаити улсад удаан хугацаанд хуримтлуулсан туршлагаа Риод гаргах бололцоотой гэж үзэж байна.
Бразилын Ерөнхийлөгч Луиз Иначио Лула да Силва нь Рио де Жаниеро хотод цэргийн хүчний дэмжлэг авах хотын захирагчийн хүсэлтийг хүлээн авсан байна. Ноён Ерөнхийлөгч өмнө нь цэрэг, цагдаагийн хамтарсан үйл ажиллагааг сайшааж байсан бөгөөд Рио хотын мансууруулах бодис наймаалагчдын эсрэг энэхүү алхам нь зөвхөн эхлэл юм гэдгийг мэдэгджээ. Хэдэн арван жилийн турш Алэмао болон Пэнх дүүргүүд нь хар тамхи наймаалагчдын гарт бүхэлдээ орсон байсан бөгөөд цагдаа нар тус хэсэгт нэвтрэх ямар ч боломжгүй байжээ.