Еврогийн ханш 1,5 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

Еврогийн ханш 1,5 хувиар өсчээ

Долоо хоногийн арилжаа хаагдах мөчид еврогийн ханш ам.долларын эсрэг 1,5 хувиар өссөн байдалтай байлаа. Өнгөрсөн сард АНУ-ын мөнгөн тэмдэгтийн эсрэг долоо гаруй хувиар унаад байсан евро америкийн ажилгүйдлийн төвшингийн талаарх таагүй мэдээллээс болж өсч эхэлжээ. Гэхдээ шинэ долоо хоногт АНУ-ын эдийн засгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гарах ба Европын орнуудын эдийн засгийн байдал зэрэгтэй холбоотойгоор еврогийн ханш цаашид төдийлөн сайн байх төлөв харагдахгүй байгаа юм. Ирэх онд еврогийн ханш дээд тал нь 1.37-1.38 ам.доллар, харин багадаа 1.25 ам.доллар байх төлөвтэй байна.

Баасан гаригийн оройны байдлаар нэг евро 1.3414 ам.доллартай тэнцэж байгаа нь тавдугаар сараас хойшхи хамгийн өндөр төвшин болоод байна. Ам.долларын хувьд мөн иенийн эсрэг 1.6 хувиар унаж, 82.57 иен болжээ.

Э.Очирт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж