Кино зах зээлийн орлого буурчээ | News.MN

Кино зах зээлийн орлого буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.04-нд нийтлэгдсэн

Кино зах зээлийн орлого буурчээ

Кино судлаачид энэ оны box office-ийн орлогыг өнгөрөгч оны мөн үеийнхтэй харьцуулахад орлого нь зургаан хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Мөн зуны улирал бол кино урлагийн хувьд асар их ашиг олдог улирал байдаг ч энэ жил төдийлэн шуугиан тарьсан том бүтээлүүд дэлгэцэнд гараагүйтэй энэхүү үр дүн хамааралтай хэмээн үзэж байна. Худалдаалагдсан тасалбарын тоогоор харьцуулбал бүр ч илүү зөрүү гарах ба энэ жил 3D кино дэлгэцэнд гарч, тасалбарын үнэ харьцангуй өндөр байснаас олсон орлогын зөрзз бага гарсан аж.

Хэдий орлого буурсан үзүүлэлт гарч байгаа ч зарим кино үйлдвэрлэгч компаниуд өнгөрсөн оныхоос илүү ашигтай ажилласан байна. Үүний нэг нь “Walt Disney”.

Walt Disney компанийн орлого 2010 оны хоёрдугаар улиралд өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 40 хувиар өссөн байна. Долдугаар сарын эхээр компанийн цэвэр орлого 1,3 тэрбум ам.доллар болсон ба өнгөрсөн оны мөн үед энэ үзүүлэлт нь 954 сая ам.доллар байжээ. Орлогод компанийн сүүлчийн кинонуудын кассын орлого ихээхэн нөлөөлсөн байлаа. Тухайлбал, “Тоглоомын түүх 3” гэхэд л энэ хүүхэлдэйн кино наймдугаар сарын сүүлийн мэдээгээр 895 саяыг цуглуулсан ба төсөл нь 200 саяар хэрэгжсэн юм.

Тим Бертоны “Алиса ид шидийн оронд” киноны орлого нэг тэрбумаас давсан байлаа. Өнгөрсөн сарын сүүлчээр компанийн удирдлага 100 саяас дээш төсөвтэй кинонуудыг телевизид амжилт олно гэсэн итгэлтэй үед л хийж байхаар бизнес төлөвлөгөөгөө өөрчилсөн байна. Компани Miramax  студийг 660 сая ам.доллараар зарсан ба одоо зөвхөн Disney, Pixar ба Marvel брэндүүдэд  тулгуулан ажиллах гэнэ.

Н.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж