Эшли Грин загварын нэвтрүүлэг хөтлөнө | News.MN

Эшли Грин загварын нэвтрүүлэг хөтлөнө

Хуучирсан мэдээ: 2010.12.04-нд нийтлэгдсэн

Эшли Грин загварын нэвтрүүлэг хөтлөнө

Холливуудын үзэсгэлэнт хатагтай нарын эгнээд “Twilight” киноны дур булаам цус сорогч бүсгүйн дүрээр орж ирсэн жүжигчин Эшли Грин CW сувгаар гарах “Fashion Forward: Making It” нэртэй загварын нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллахаар болжээ.
Тэрбээр энэхүү шинэ ажлынхаа талаар “Би загварын чиглэлээр ажиллах сонирхолтой байсан. Тиймээс энэхүү нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах болсондоо туйлын баяртай байгаа. Уг нэвтрүүлгээрээ шинээр гарч ирж байгаа чадварлаг загвар зохион бүтээгчид болон загварын шинэлэг өвөрмөц нүүр царай болж буй загвар өмсөгчдийн тухай хүргэнэ. Мөн өнөөгийн загварын үйлдвэрлэлийн хөндүүр сэдвүүдийг хөндөнө” хэмээн ярьжээ.
Энэхүү нэвтрүүлэг ирэх долоо хоногийн лхагва гаригаас эхлэн цацагдаж эхлэх ба нэг цагийн хугацаатай үргэлжлэх аж.
Дашрамд сонирхуулхад, өдгөө 23 настай Эшли Грин “Avon” брэндийн “Mark” бүтээгдэхүүын нүүр царайгаар сонгогдон гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.

Н.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж