Арета Франклины хагалгаа амжилттай болжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.04-нд нийтлэгдсэн

Арета Франклины хагалгаа амжилттай болжээ

Хар арьстан дуучдын хатан хаан хэмээгддэг дуучин Арета Франклин өнгөрсөн сард эмнэлэгт хэвтсэн тухай бид мэдээлж байсан. Харин тэрбээр пүрэв гаригт хагалгаа хийлгэсэн бөгөөд тун амжилттай болсон тухай хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ.
Тэрбээр чухам юуны хагалгаа хийлгэсэн тухайгаа мэдээлээгүй бөгөөд “Миний төлөө залбирч байсан бүх шүтэн бишрэгчиддээ баярлалаа” хэмээжээ.
Дуучин энэ оны наймдугаар сард санамсаргүй унаснаас хоёр хавиргаа хугалсан ба уг гэмтэлээс болж тус сард хийх байсан хоёр тоглолтоо цуцалсан юм. Мөн өнгөрсөн аравдугаар сард  ирэх оны хавар хүртэл зургаан сарын хугацаанд хийхээр товлосон бүх тоглолт болон оролцох шоунуудаа цуцалж буй тухайгаа мэдээлсэн юм. Өдгөө 68 настай дуучин Арета Франклин өнгөрсөн онд Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслол дээр дуу дуулж, олон хүний сэтгэлийг хөдөлгөж байсан юм. Харамсалтай нь түүний эрүүл мэндийн байдал энэ жил тааруухан байгаа бөгөөд эмчийн зөвлөснөөр зургаан сарын хугацаанд тайзан дээр гаралгүй, эмчилгээ хийлгэхээр болсон байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж