Тэр яагаад онцгой байсан бэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Тэр яагаад онцгой байсан бэ?

Хайж байсан  хүнтэйгээ учрахад: Эрчүүд ингэж ярьж  байна

Ийм зүйл эрт орой хэзээ нэгэн цагт тохиолддог. Түүнтэй учирах хүртэл амьдрал хэвийн л юм шиг санагдана. Гэвч нэг л өдөр хэн нэгэн онцгой хүнтэй учирдаг. Энэ үед эрчүүд үүнийг яаж  хүлээж авдаг, юу мэдэрдэг вэ?

Жишээ 1.
-Би эхнэртэйгээ танилцаад удаагүй байхдаа хамт хийсэн бичлэгээ үзсэн юм. Бид хоёулаа нулимсаа гартал инээж билээ. Тэр намайг инээлгэдэг. Урьд нь үерхэж байсан охид тийм сэтгэлийн хөдөлгөөнтэй байгаагүй. Харин тэр огт өөр гэдгийг би анхнаасаа л мэдэрсэн. Бид хамт амьдраад одоо хоёр жил болж байна.
35 настай М.

Сэтгэлзүйчийн зөвлөгөө:

Та хоёр нэг нэгэндээ хичнээн хайртай байх нь хамаагүй. Хэрвээ хамтдаа байхдаа хөгжилдөж байхгүй бол амьдрал уйтгартай болдог.

Жишээ 2.
Тэр таныг зөв зална.  Зөвхөн тэр л намайг ямар ч хэцүү үед ойлгож, дэмждэг байсан юм. Юу ч болж бүтэхгүй байгаа юм шиг санагдах үед тэр намайг ирлэж, хурцалдаг. Заримдаа би түүний хаанаас тийм их эрч хүч, урам зориг гардгийг гайхдаг юм. Тэгж л би түүнтэй үргэлж хамт байх юм байна гэдгээ ойлгосон. Бид хамтдаа зургаан жил амьдарч байгаа.
33 настай Л.
 
Сэтгэлзүйчийн зөвлөгөө:

Бусдын шийдвэрийг үг дуугүй дагах амархан. Харин таныг боломжгүй зүйлд ч үзээд алдахыг ятгадаг, зоригжуулдаг хүн бол таны жинхэнэ хамтрагч. Өөрийг чинь сайн явахгүй л бол ойлгож хүлээн авдаггүй хүнтэй та хэзээ ч өөдлөхгүй. Тэр өөрт тань дуртай зүйлээ хийх боломж олгоно.
 
Жишээ 3.

Намайг олон хоногоор бэлтгэл хийгээд явахад тэр ойлгож, тэвчээртэй хүлээдэг. Харин хуучин найз охин өөрт нь цаг зав гаргахгүй байна гэж үргэлж уурладаг байсан. Тэр намайг юу баярлуулдаг, аз жаргалтай болгодгийг мэддэг болохоор нь хайртай байдаг юм. Бид гэрлээд арван жил болж байгаа. 36 настай Д

Сэтгэлзүйчийн зөвлөгөө:
Хүн бүрт дуртай зүйл байдаг. Нэг нэгнийхээ сонирхлыг хүлээн зөвшөөрч байж, илүү жаргалтай байх болно. Хамтдаа удаан амьдрах тусмаа үүнийг санаж явах хэрэгтэй. Өөрийг тань ойлгож, хайрладаг  хүний хувьд  түр зуурын холдолт сүйдтэй  асуудал биш юм.
 
Жишээ 4.

Таны муу зуршлуудыг тоохгүй. Тэр миний уулзаж, байсан охидоос му зуршлуудыг  маань тоодоггүй ганц охин байсан. Би заримдаа эвгүй хэхэрч, унгадаг. Нэг орой би хөлийнхөө хумсыг авч байгаад түүний нүүр рүү нь үсэргэчихсэн. Өөр охин байсан бол сэжиглэж, үсэрч босох  байсан. Гэтэл тэр намайг нудраад, инээгээд өнгөрч билээ. Надад дутагдал бий л дээ. Гэхдээ би азтай залуу шүү. Бид үерхээд гурван жил болж байгаа. 31 настай М.

Сэтгэлзүйчийн зөвлөгөө:

Бид бүгд л адилхан хүмүүс. Эмэгтэй хүнд ямар нэг юм таалагдахгүй үед үүнийгээ илэрхийлэх нь зүйн хэрэг. Харин эр нөхрийнхөө муу зуршлыг арилгахын тулд дайн зарлах хэрэггүй. Зөөлөн нь хатуугаа иддэг гэдэг шүү дээ. Тэвчээр бол насан туршийн харилцааны эхлэл.

Бэлтгэсэн Н.Энхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж