Хятад валютын бодлогодоо өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2010.12.04-нд нийтлэгдсэн

Хятад валютын бодлогодоо өөрчлөлт оруулна

Хятадын Коммунист Намын Улс Төрийн Товчоо өчигдөр хуралдаж ирэх жилийн эдийн засгийн асуудлыг хэлэлцжээ. Хятад улс ирэх жил банк санхүүгийн нааштай бодлого болон валютын тогтвортой хөгжлийн бодлого хэрэгжүүлнэ хэмээн хуралд оролцогчид мэдэгджээ.

Энэ нь Хятад улс өмнө нь хэрэгжүүлж байсан валютын "зохих хэмжээнд чөлөөтэй" байсан бодлогод зохицуулалт хийж  “тогтвортой хөгжлийн бодлого" болгон хэрэгжүүлэх гэж хэрэг гэж Хятадын мэдээллийн сайт дурджээ. Хятадын Синьхуа агентлаг энэ тухай сурвалжлахад валютын бодлогын өөрчлөлт нь Хятадын бодлого шийдвэр тогтоогчид өнөөгийн дотоод гадаадын эдийн засгийн байдалд шинжлэх ухаанчаар хандаж байгааг харуулж, энэ нь эцсийн эцэстээ Хятадын эдийн засаг эрүүл тогтвортой хөгжихөд үр дүнтэй гэж үзсэн байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж