
Топ-20 индекс 14245.40 нэгж байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 258.7 нэгжээр буюу 1.8 хувиар өсчээ. Индексийн сагсад багтах Монгол шилтгээн /51.2 хувь/, АПУ /8.9 хувь/, МЦХ /6.5 хувь/, БиДиСек /6.2 хувь/, Хөх ган /1.3 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөллөө. Зах зээлийн нийт үнэлгээ 19.4 тэрбум төгрөгөөр буюу 1.5 хувь өсч, 1 их наяд 336.3 тэрбум төгрөг болсон байна.
Ханш нь өссөн үнэт цаасны тоонд Баянтээг /100.8 хувь/, Силикат /51.7 хувь/, Монгол шилтгээн /51.2 хувь/, ханш нь буурсан үнэт цаасны тоонд Монгол дизель /14.3 хувь/, Гермес центр /8.6 хувь/, Монгол керамик /8.3 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.
Нийт 45 үнэт цаас арилжигдсанаас 24 үнэт цаасны ханш өсч, 13 үнэт цаасны ханш буурч, найман үнэт цаасны ханш тогтмол байлаа.
Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Хөх ган /420.2 мянган ширхэг/, Гермес центр /147.2 мянган ширхэг/, Хай би ойл /19.6 мянган ширхэг/ ХК-ийн үнэт цаас орж байна.
Үнийн дүнгээр Хөх ган /64.9 сая төрөг/, Багануур /48.2 сая төгрөг/, Говь /30.8 сая төгрөг/ ХК-ийн үнэт цаас хувьцааны арилжааг тэргүүлж байна.
www.freecall.mn 2010-12-04 202.170.67.217
Сайн байцгаана уу
Манай Компани та бүхэнд дэлхийн 200 гаруй оронруу маш хямд үнээр ярьж болох Freecall Картыг санал болгож байна холбоо
барих утас 11350550
www.terguun.net 2010-12-04 203.169.52.35
Том єгзєгєєрєє алдартай хvvхнvvдийн нэг болох Kim Kardashian нь 1980 оны 10 сарын 21нд Лос Анжелес хотод тєрсєн Америкийн нэрт загвар ємсєгч жvжигчин Dancing with the StarsFamily Kardashyanov шоуны оролцогч нэгэн билээ Тэрээр найз залуутайгаа хамт байхдаа бичсэн хувийн нууц бичлэг нь яагаад ч юм бvv мэд олны хvртээл болж нэг хэсэг шуугиан тарисан билэ