Хойд Солонгосын комсомолын удирдагч зугтав

Хуучирсан мэдээ: 2010.12.04-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын комсомолын удирдагч зугтав

Өмнөд Солонгост Хойд Солонгосын комсомол буюу залуучуудын баыгууллагын нэг удирдагч нь зугтан гарсан байжээ. WikiLeaks сайтын мэдээлэл хэвлэгдэх хүртэл энэ хэргийг нууж байсан гэнэ.

Энэ тухай Өмнөд Солонгосын Засгийн газрын төлөөлөгч энэ нууц байсан мэдээгээ хэлэв. Ренхап агентлаг мэдээлснээр WikiLeaks сайт энэ талаарх нууцыг гаргасан учир Сөүл мэдээллийг гаргаж тавихаас өөр аргагүй болсон гэжээ. Гэтэл Сөүлийн "Чосон ильбо" сонинд 40 настай Соль Чон Сик гэдэг Ягандо мужийн БНАСАУ-ын социалист залуучуудын Ким Ир Сенийн байгууллагын удирдагч  зугтан гарсан гэж бичсэн байв.

Байгаа мэдээллээр тэрээр өнгөрсөн жилийн тавдугаар сард зугтан явжээ. Ким Чен Ирийг Улсын аюулаас хамгаалах байгууллагын даргаар дахин сонгогдох үеэр түүний нэр албан ёсны мэдээнд дурьдагдсан байлаа.

Нөлөө бүхий комсомолын удирдагч зугтан дүрвэсэн талаар  өнгөрсөн нэгдүгээр сард Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Америкийн дипломатуудад ярьсан тухай WikiLeaks сайтын мэдээлэлд өгүүлсэн байна.

Солонгосын дайн дууссанаас хойш БНАСАУ-ын 20 гаруй мянган иргэд Өмнөд Солонгост зугтан гарч чадсан байлаа. Өмнө нь Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны нарийн бичгийн дарга Хван Дян Об хамгийн өндөр тушаалтай Хойд Солонгосын дүрвэгч гэж тооцогдож байсан юм. Тэрээр  өнгөрсөн аравдугаар сард зүрхний дутагдлаар 87 насандаа Сөүл дэх өөрийн байранд нас барсан байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж