Барак Обамгийн уруулын оёог авчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.04-нд нийтлэгдсэн

Барак Обамгийн уруулын оёог авчээ

Ерөнхийлөгч Барак Обамагийн уруулд тавьсан оёог эмч нар авчээ. Пүрэв гаригт ерөнхийлөгч сэтгүүлч нартай ээлжит уулзалтаа хийхдээ нүүрэндээ ямар нэгэн тэмдэггүйгээр харагдсан байв.

Обама өнгөрсөн сарын 26-ны өдөр сагсан бөмбөг тоглож уруулаа сэтлүүлжээ. Congressional Hispanic Caucus Institute гэдэг олон нийтийн байгууллагын хөтөлбөрийн захирал Рейнальдо Десерега (Reynaldo Decerega) Обамагийн нүүрэнд тохойгоороо санамсаргүй цохижээ.

"Вашингтон хот чинь тохойгоороо хүчтэй ажилладаг газар” гэж Обама шоглон хэлээд одоо түүнд бүх зүйл хэвийн гэж хэлжээ.

Өмнө мэдээлснээр Барак Обама сагсан бөмбөг тоглож байгаад уруулаа сэтлүүлсний улмаас түүнд 12 оёдол тавьсан гэж байлаа. Эмч нар ерөнхийлөгчид сорви үлдээхгүйгээр хичээсэн хэмээн бичиж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж