
Halliburton компанийг Чейни толгойлж байх үед энэ хэрэг хамааралтай гэж тэр мэдэгдэхдээ хэргийн талаар яг тодруулж хэлсэнгүй. Энэ сарын 7-ноос уг хэргийн шүүх хурал Нигерийн нийслэлд эхлэх бөгөөд Чейнийг барих зөвшөөрлийг Интерполоос хүснэ гэж прокурор Годвин Обла (Godwin Obla) хэлжээ.
Нигерид 182 сая ам.долларын авлигыг тэндхийн Halliburton компани салбар ба охин компаниуд нь албан тушаалтнуудад өгч тус орны өмнөд хэсгийн байгалийн хийн үйлдвэр байгуулах эрх олох гэсэн хэргийг шалгаж байна. Уг хэрэг 1995-2005 онуудад хийгдсэн гэнэ. Halliburton компанийг 1995 оноос хойш таван жилийн турш толгойлж байсан Чейни тэр үед гарсан хэрэгт хариуцлага хүлээнэ гэж Обла мэдэгджээ.
Чейнийн өмгөөлөгч нар энэ бүх хэргийг үгүйсгэж байна. “Он жилүүд өнгөрсөн хойно гаргаж байгаа энэ албаны гэх яллагаа бол ямар ч үндэслэлгүй” гэж өмгөөлөгч Терренс О"Доннэл (Terrence O"Donnell) мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Halliburton компанийн ажиллагааг хууль хяналтынхан шалгаад хууль бус хэргийг олоогүй гэж тэр онцолжээ.
Жорж Бушийг ерөнхийлөгч байх үеэр Halliburton-ы хаягаар янз бүрийн шүүмж ихээхэн сонсогдож байлаа. Шүүмжлэгч нар 2003 онд уг компани Ирак дахь Америкийн цэргийнхэнд хангамж нийлүүлэх ашигтай гэрээ хэлцлийг авсан гэж шүүмжлэгдэж байв. Мөн тэд Иракийн сэргээн босгох ажилдаа хэтэрхий зардал бичиж байсан гэж шүүмжлэгдэж байжээ.