Ядуусын хорооллыг гэмт хэрэгтнүүдээс цэвэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.04-нд нийтлэгдсэн

Ядуусын хорооллыг гэмт хэрэгтнүүдээс цэвэрлэв

Рио-де-Жанейро хотын цагдаагийнхан ядуусын фавел гэх хорооллуудад явуулсан тусгай ажиллагааныхаа тайланг тавьжээ. Бразилийн  Agencia Brasil агентлагийн мэдээнээс үндэслэн цэрэг цагдаагийнхан 118  баривчилгаа хийж, 518 галт зэвсэг хураасан тухай Agence France-Presse мэдээлж байна.

Баривчлагдсан хүмүүсийн 21 нь насанд хүрээгүй залуус байна. Globo сонины мэдээгээр цагдаа нар 200 гар буу, 136 винтов, АК-47 зэрэг 35 автомат, 18 автомат-пулемет, 35 гар бөмбөг ба тэсрэх гар хийцийн төхөөрөмж хураажээ. Мөн 33 тонн марихуана, 314 кг кокаин,бараг 2 кг гашиш, 54 кг крэк зэрэг мансууруулагч бодис хураасан байна. Өмнө мэдээлснээр дээрэмчид гэх 37 хүнийг устгасан байна. Харин цагдаа нарын хохирлын мэдээ байхгүй.

Риогийн фавелууд дахь хар тамхины наймааны бүлэглэлийн эсрэг өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 21-нээс явуулж эхэлсэн юм. Гангстерууд цагдаагийнханд халдан эсэргүүцэл үзүүлснээс гадна энгийн иргэдэд довтолж, гудамжны үймээнийг гаргасан байлаа. Цагдаа нарт тусламж болгон армийн хүч, танк хотод оруулжээ. Тэд Вила-Крузейру ба Алемау фавел гэх ядуусын хорооллоос хар тамхины наймаачдыг шахан гаргаж цэвэрлэсэн байв. Арванхоёрдугаар сарын эхээр тусгай ажиллагааны идэвхтэй үеийг дуусгажээ.

Рио-де-Жанейро хотын фавелуудад хоёр сая шахам хүн амьдардаг. Тэднээс олон хүн хар тамхины наймаатай холбоотой. Бразилийн эрх баригчид 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2016 оны олимпийн зуны тоглолт зэргийн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэн дийлэхээр амлаад байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж