Киргизийн эрх барих эвсэл гурван өдөр наслав

Хуучирсан мэдээ: 2010.12.04-нд нийтлэгдсэн

Киргизийн эрх барих эвсэл гурван өдөр наслав

Шинэ эрх баригч эвсэл гурван өдөр оршин тогтоод бутарлаа. Эвслийнхэн парламентын лидерээ сонгож чадаагүй учир дахиад л эвсэл байгуулах хэрэгтэй болж байна.

Киргизийн сонгууль аравдугаар сарын 10-нд явагдсан ба эвсэл байгуулах ажиллагаа сунжирсан ба эвслийн гэрээгээ тэд арваннэгдүгээр сарын 30-нд байгуулсан байлаа. Эвсэлд Киргизийн социал-демократ нам, "Ата-Мекен" ("Эх орон") ба "Бүгд найрамдах" намууд  орсон юм.

КСДН ба "Ата-Мекен" намууд эрх баригч гэж тооцогдож байгаа билээ. Тэдний лидерүүд төрийн эргэлтийн дараа засгийг авсан байлаа. "Бүгд найрамдах" нам нь сонгуулийн өмнө сөрөг хүчин болсон байв. Гурван намын лидерүүд Бакиевын үеэр түүний командад байсан юм. Социал  демократуудын лидер Алмаз Атамбаев ерөнхий сайд, "Бүгд найрамдах" намын дарга, бизнесмен Омурбек Бабанов ерөнхий сайдын орлогч, "Ата-Мекен"-ны лидер  Омурбек Текебаев парламентын дарга байжээ. Тэд эвсэл байгуулахдаа мөн тэр тушаалуудаа авахаар тохиролцсон байв.

Спикерийг сонгох сонгуулиар эвслийн гурван жигүүр 67 суудалтай байсан ч Омурбек Текебаевын төлөө 58 хүн санал өгч даргын сонгууль бүтэлгүйтэв.

Эвслийн Засгийн газар байгуулах эрх авсан Киргизийн социал демократ намын лидер Алмаз Атамбаев түр ерөнхийлөгч Роза Отунбаевт хандан Засгийн газар байгуулах үүргийг өөр жигүүрт өгүүлнэ гэж мэдэгджээ.

Омурбек Текебаев. Фото Reuters

Отунбаева, эвслийн Засгийн газар байгуулах үүргийг хэрэв Киргизийн социал демократууд биелүүлж чадахгүй бол  "Ата-Мекен" намд өгнө гэж байсан юм. Ерөнхийлөгч үүнийгээ эргэн харах бололтой. Парламентын даргыг сонгох асуудал нь Текебаев олны дэмжлэггүйг харуулжээ.

Өмнө мэдээлж байснаар парламентад орсон таван намын дөрөв нь Оросын талыг баригчид ба "Ата-Мекен" намыг барууны чиглэлтэй гэж байв.

Киргизийн парламент сүүлийн хагас жилд ажилласангүй. Дөрөвдүгээр сарын эргэлтийн дараа парламентыг эрх баригчид тараасан юм. Хууль тогтоох байгууллагын үүргийг Түр засгийн газар гүйцэтгэж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж