
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хороотой хамтран “Бизнес-Хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж, ХЗДХЯ-ны Төрийн сангийн газрын дарга Г.Баясгалан, Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлого хариуцсан зөвлөх Ч.Сосормаа нар оролцож үг хэлсэн байна. Түүнчлэн төр, иргэний нийгмийн байгууллага, уул уурхайн салбарын төлөөлөл оролцож Хүний эрх ба бизнес, Хүрээлэн буй орчин ба Хүний эрх, Авлига ба Хүний эрх сэдвээр салбар хуралдаан зохион байгуулж хэлэлцүүлэг өрнүүлсэн аж. Хэлэлцүүлгээс “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо” чуулга уулзалтад танилцуулах зөвлөмж батлан гаргажээ.
С.Отгон