Улсын физикийн бага олимпиад болж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.04-нд нийтлэгдсэн

Улсын физикийн бага олимпиад болж байна

Улсын Физикийн олимпиадын хорооноос жил бүр зохион явуулдаг Монгол Улсын Гавьяат багш Ц.Ханд агсны нэрэмжит Физикийн XI бага олимпиад өнөөдөр болж байна. Сургууль, дүүргийн олимпиадаас сонгогдох шаардлагагүйгээр физикийн хичээлд сонирхолтой хэн боловч өөрийн авьяас чадварыг сорих бололцоог олгодог тус  олимпиадад олон зуун сурагчид оюун ухаанаа уралдуулан  өрсөлддөг. Өмнөх жилүүдийн уралдаан тэмцээнд ерөнхий боловсролын сургуулийн 8-11 ангийн сурагчид оролцдог байсан бол энэ жил 7-11 дүгээр ангийн сурагчид оролцон мэдлэгээ сорих юм байна. Олимпиад МУИС-ийн төв байранд явагдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж