“Mongolia ITF-2010” үзэсгэлэн өндөрлөнө

Хуучирсан мэдээ: 2010.12.04-нд нийтлэгдсэн

“Mongolia ITF-2010” үзэсгэлэн өндөрлөнө

Аялал жуулчлалын “Mongolia ITF-2010” олон улсын үзэсгэлэн Мишээл экспод гурван өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөх гэж байна. Үзэсгэлэнд зочид буудал, жуулчны бааз, нислэгийн компани гээд энэ салбартай холбоотой олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын 106 байгууллага, Өвөрмонгол, Буриад, Эрхүүгийн аялал жуулчлалын дөрвөн компани оролцсон юм.

Аялал жуулчлал үзэсгэлэнд оролцогчдоос шилдгүүдийг шалгаруулах ёслол өчигдөр болсон юм. Зургаа дахь жилдээ болж буй үзэсгэлэнгийн шилдэг оролцогчоор ОХУ-ын Эрхүү муж, Санаачлагатай оролцогчоор МИАТ хувьцаат компани, Өвөрмөц оролцогчоор “Номадик Монгол” үзүүлбэрийн хамт олон тус тус шалгарсан байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж