Өнөө шөнө зарим нутгаар цасан шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2010.12.04-нд нийтлэгдсэн

Өнөө шөнө зарим нутгаар цасан шуурга шуурна

Өнөө шөнө Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр, маргааш өдөр Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг,  Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурахыг Ус, цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байна.    
 
Өнөөдөр говь талын нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө эрс хүйтрэхийг  анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар  баруун өмнөөс  хойш эргэж секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон- Сэлэнгийн сав нутгаар 14-19 градус хүйтэн, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.
     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж