
Өнөөдөр говь талын нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө эрс хүйтрэхийг анхааруулж байна.
Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон- Сэлэнгийн сав нутгаар 14-19 градус хүйтэн, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.