“Солиотой жүжиг” нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

“Солиотой жүжиг” нээлтээ хийлээ

Өчигдөр Улсын Драмын эрдмийн театрт Оросын алдарт зохиолч В.Красногоровын “Солиотой жүжиг” нээлтээ хийлээ. Тус жүжгийг найруулагч Ч.Түвшингийн удирдлага дор найруулан тайзнаа амилуулжээ. “Солиотой жүжиг” энэ сарын 7-ныг хүртэл өдөр бүр Улсын Драмын эрдмийн театрт 19.00 цагаас тоглох аж. Тасалбарын үнэ 8000 төгрөг юм. “Солиотой жүжиг” супер комеди жүжиг гурван эрэгтэй, хоёр эмэгтэй гол дүртэй.
…Ой санамжаа алддаг өвчтэй нэгэн эрэгтэй эмчид тусламж гуйн ирнэ. Эмч өвчний учир шалтгаан болон шинж тэмдгүүдийг илрүүлэхийг хичээсэн боловч бүтсэнгүй.  Өвчтөний хариултууд бие биенээ үгүйсгэсэн байсан болохоор түүнээс ямар нэгэн ойлгомжтой зүйл олох арга байхгүй байлаа. Аз болоход эмч  өвчтөний эхнэрийг дуудаж ирүүллээ. Тэр бүх асуултуудад тод бөгөөд итгэлтэйгээр хариулна, гэвч, гэнэт өөр нэг эмэгтэй гарч ирээд, өөрийгөө бас л өвчтөний эхнэр гэж хэлэхэд байдал бүүр ч ойлгомжгүй болж эхэлдэг. Эмч бараг л галзуурах шахна… Жүжиг цааш хэрхэн өрнөхийг та театрт ирж үзээрэй.
М.Дөл  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж