Худалдаа, үйлчилгээний салбарын шилдгийг шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2010.12.04-нд нийтлэгдсэн

Худалдаа, үйлчилгээний салбарын шилдгийг шалгаруулна

Худалдаа, үйлчилгээний салбарт шинэ техник, дэвшилтэд технологи, үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх, эрүүл өрсөлдөөнийг бий болгох зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран Худалдааны ажилчдын баярын өдрийг тохиолдуулан Худалдаа, үйлчилгээний салбарын шилдэг аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг шалгаруулах арга хэмжээг анх удаа зохион байгуулх гэж байна. Худалдааны үйлчилгээний салбарын шилдгүүдийг, Шилдэг их дэлгүүр, шилдэг худалдааны төв, рестарон, түргэн хоолны сүлжээ газар гэх мэт номинацаар 11 аж ахуйн нэгж байгууллага, дөрвөн хүнийг тодруулах ажээ.

Шалгаруулалтын материалыг энэ сарын 8-ны 12.00 цаг хүртэл МҮХАҮТ-ын 402 тоот өрөөнд хүлээн авах ажээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж