Аж үйлдвэрийн салбарын 80 жилийн ойг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.04-нд нийтлэгдсэн

Аж үйлдвэрийн салбарын 80 жилийн ойг тэмдэглэнэ

Монгол Улсад хүнсний аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү баярын хурал энэ сарын 11-нд Соёлын төв өргөөнөө болно.  Баярын хурлаар “Хүнсний аж үйлдвэрийн салбарын талаар төрөөс баримталж буй бодлого” илтгэлийг сайд Т.Бадамжунай тавьж, “Хүнсний аж үйлдвэрийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр УИХ-ын гишүүн, Монголын Хүнсчдийн Холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва илтгэнэ. Мөн энэ үеэр хэд хэдэн хүнд салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа болох ажээ.

Баярын хурлын дараа монголын хүнсчид үдшийн хүлээн авалтаа Улаанбаатар рестаоронд хийхээр төлөвлөсөн байна.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж