
-Эхнэр, нөхөр чинь таньтай амьдралаа холбохоос өмнө найз нөхөд ямар нэгэн үүрэг хариуцлага, сонирхол, дадал зуршил гэх мэт өөрийн ертөнц байсныг санаарай. Тиймээс энэ ертөнц байсаар л байх болно. Тиймээс үүнийг хориглох, таслан зогсоох, үгүйсгэх гэж өөрийгөө бүү зовоо. Таны гэр бүлийн хүн таны өмч бус, өөрийн гэсэн хүрээ, үзэл бодолтой хувь хүн гэдгийг хатуу ойлго.
-Жижиг зөрчлүүд “Чамд найз чинь чухал уу, тэгвэл би зайгаа тавиад өгье”, “Чи гэр бүлээсээ илүү эцэг эхээ гэх юм" гэх мэт хэрүүлийн үгс зуршил болвол харьцаа эвгүй болж байгаагийн шинж.
-Гэр бүлийн үндсэн зарчим нь харьцааны ижил түвшинг баримтлах. Хайр, халамжийг хүсч байгаа бол та өөрөө энхрий халамжтай бай. Магтаал сайшаалыг хүсвэл та өөрөө найрсаг, халуун дулаан үгийг юунд харамлана вэ?
-Хэн нэгэндээ ахадсан шаардлага бүү тавь. Үүрэг хариуцлагыг адилхан хуваалц. Таны найз бүсгүйн нөхөр гэрийнхээ эвдэрсэн крант “00″-ыг засаж янзалж чаддаг нь сайн хэрэг. Гэвч хүн болгон тийм байх албагүй. Нөхрөө түүнтэй бүү харьцуул. Нөхөр чинь засах зүйл дээрээ маруухан ч хоол сайн хийдэг байж болно. Тиймээс түүнийг сайшаа, магт, дэмж.
-”Хайртай хүмүүс тэгдэггүй”, “Чи надад хайргүй юм байна” гэх мэтээр шууд тулгах, яаран үнэлэлт дүгнэлт өгөх гэсний хэрэггүй. Учир нь иймэрхүү үг яриа
хайртын чинь сэтгэл зүйг дарамталж байгаагийн нэг илрэл тул тийм ч таатай санагдахгүй.
-Хань ижлээ хэт төгөлдөржүүлэх гэж бүү оролд. Өндөг шиг өөгүй хүн байдаггүйг хүлээн зөвшөөр. Тиймээс алдаа дутагдлыг нь ойлгож, хүлээцтэй хандаж сур. Гэхдээ архидалт, садар самуун асуудалд хүлээцтэй ханд гэсэн үг биш.
-Хань ижил, хайртынхаа зан чанарыг өөрчлөх, өөрт тохиромжтой болгох гэж бүү оролд. Тогтож төлөвшсөн зан авиртай, өөрийн онцлогтой том хүнийг сургах, хүмүүжүүлэх гэж зүтгэх нь ямар ч үр дүнгүйг санаарай.
Зарим нэг илэрхий дутагдал, зуршлыг аятайхан хэлж, засч залруулж болох юм. Түүнээс биш хүнийг бүхлээр нь өөрчлөх зорилго бүү тавь. Ер нь ямар ч хайртай хосуудад ялгаатай, зөрчилтэй зүйл их бий.
Нэг нь нам тайван байдлыг эрхэмлэдэг бол нөгөө нь чанга хөгжим, чимээ шуугианыг илүүд үзэх гэх мэт. Үүнээс болж салалтай биш. Хэрэв хүмүүс бие биендээ хүндэтгэлтэй ханддаг, ойлгодог бол аливааг зохицуулж, зөвшилцөх чадвартай байдаг.
Asuultserver.net