С.Ламбаа ХДХВ-ийн талаар мэдээллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

С.Ламбаа ХДХВ-ийн талаар мэдээллээ

УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас "Хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайдад тавьсан асуулга"-ын хариуг чуулганы хуралдаан дээр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа өглөө. Тэрбээр “Урьдчилан сэргийлэх ажиллагаа нь зөвхөн эрүүл мэндийн яамны асуудал биш юм. Нэгдсэн нэг удирдлага, төлөвлөгөө, санал дүгнэлттэй байх зарчмийг баримталж байна. Манайх ХДХВ-ийн тархалт багатай орны тоонд орж байгаа боловч хэрэгжүүлж буй арга хэмжээг бууруулахгүй” гэсэн бөгөөд ХДХВ-ийн талаар гарсан статистик мэдээнээс цаашдын төлөвлөгөөг боловсруулан гаргах боломжтой гэнэ. Тухайлбал энэ халдвараас сэргийлэх боломж хувь хүнээс илүүтэй хамаарах бөгөөд халдвар авсан хүний 80 хувь нь согтуурсан үедээ халдвар авсан аж.

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа бид энэ асуудалд ач холбогдол өгөн хандаж байгаа. Энэ хугацааанд “ХДХВ-ийн эсрэг ндэсний стратегийг бий болгосон. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХДХВ-ийн удирдамжийг баталсан. Глобал сан болон олон улсын байгууллагуудтай хамтран шинжилгээ хийх боломжийг бий болгосон зэрэг дэвшилттэй зүйл олон гарсан” гэсэн байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж