Ядуурлын нөлөөнд эмэгтэйчүүд илүү өртдөг

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Ядуурлын нөлөөнд эмэгтэйчүүд илүү өртдөг

Ядуурлын нөлөөнд эмэгтэйчүүд илүү өртдөг тухай 22 орны эмэгтэйчүүдийн төлөөлөл хамтран дуу хоолойгоо илэрхийлсэн тухай баасан гаригт мэдээлэв.

Камбожийн нийслэл Фном Пэнх хотод эмэгтэй улс төрчид цугларч  “Эмэгтэй улс төрчдийн семинар”-ыг хийсэн бөгөөд семинарын үеэр нөөц баялгийг  ашиглах, хянах дутагдалтай байдал, боломж бололцооны дутагдалтай байдал мөн уян хатан байдлын дутагдалтай байдал зэрэг нь эмэгтэйчүүдэд илүү тохиолддогийг онцолж энэ нь тэдэнд хүндээр тусч байгааг мэдэгдсэн байна.

“Эмэгтэй улс төрчдийн семинар” нь зургаа дахь удаагийн Азийн улс төрийн намуудын ерөнхий ассемблейн олон улсын хурлын үеэр зохион байгуулагдсан бөгөөд улс төр дэх эмэгтэйчүүдийн үүрэг роль, мөн эдийн засаг, эрчим хүч, хүрээлэн буй орчны салбарт залуу улс төрчдийн гүйцэтгэж байгаа үүрэг, нөлөөллийн талаар голлон хэлэлцжээ.

“Төрийн салбарт эмэгтэйчүүд шийдвэр гаргах эрх багатай, үйлчилгээ, үйлдвэрлэл, доод шатны албан тушаалыг ихэвчлэн хашдаг. Харин хувийн салбарт эмэгтэйчүүд баталгаат ажлын байргүй, хүүхэд төрүүлсний тэтгэмж авдаггүй, эрүүл мэндийн халамж байхгүй, тэтгэвэр тэтгэмж, ажлаас гэнэт халагдсаны төлбөр авдаггүй зэрэг нь ядууралд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүүтэй өртөх нөхцөл болж байна ” гэж Камбожийн Эмэгтэйчүүдийн хэргийг эрхлэх яамны сайд Инг Канта Пхави хэлжээ.

Мөн тэрээр нийгмийг тогтвортой байлгахын тулд байгаа боломж, бололцоог эрэгтэй, эмэгтэй хүнд  адил тэнцүү олгох нь зайлшгүй чухал гэдгийг онцолсон байна.

Хэрэв эмэгтэйчүүдэд улс төр эергээр хандвал, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо сайн байх болно гэсэн мэдэгдлээр хурлыг өндөрлөсөн байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж