Европчууд цастай тэмцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Европчууд цастай тэмцэж байна

Европын орнуудад цаг агаар хүйтэрч, их хэмжээний цас орж буй билээ. Долоо хоногийн сүүлээр ч цас хунгарлан орсоор байх болно гэж цаг уурчид мэдээлж байгаа юм. Одоогийн байдлаар хүйтнээс болон цаг уурын таагүй нөхцлөөс үүдэлтэй ослуудаас болж 28 хүн амиа алдсан байна. Замууд цасанд хучигдаад байгаа төдийгүй төмөр зам, нисэх буудлуудыг хаагаад байгаа аж. Мөн цас хайлснаас, зарим байшин усанд автаж, мянга гаруй хүн гэрээсээ дүрвэсэн байгаа юм. Польш зэрэг улсад температур цельсийн -33 хэм хүртэл хүйтэрсэн гэнэ.

Цагдаа нарын хэлснээр тус улсад 18 хүн осгож амиа алдсан байна. Тэдний ихэнх нь орон гэргүй хүмүүс байсан ба согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.

Германд л гэхэд галт тэрэгний буудал дээр олон мянган хүн байдал сайжрахыг хүлээж байгаа гэнэ. Дани улс зэвсэгт хүчний албан хаагчдыг дайчилж, цас цэвэрлэж байгаа бол Бельгид автомашины түгжрэл 650 километр замыг хамраад байгаа гэнэ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж