
Мөн өмнө нь бэлтгэгдсэн бэлэн үрээр нарийн, нарийвтар ноост 670 гаруй хонинд зохиомол хээлтүүлэг хийсэн бол аймгийн хэмжээнд 206 үнээнд зохиомол хээлтүүлэг хийгээд байна гэж сумын засаг дарга Ч.Чүлтэмбат ярив. Энэхүү нарийн, нарийвтар ноост хонь нь Дархан Нэхий ХК-ийг анх байгуулахад нэхий дээл үйлдвэрлэхэд зориулан үржүүлж байсан түүхтэй аж.
Р.Бумдарь