Цагаан будааны хэрэглээ хоёр дахин нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Цагаан будааны хэрэглээ хоёр дахин нэмэгджээ

Монголчуудын хүнсний хэрэглээг зөвхөн мах гурилаар тооцдог байсан бол өдгөө цагаан будаа, төмс хүнсний ногоо зонхилох болсон. Жилээс жилд цагаан будааны хэрэглээ өсч буй дүнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтнүүд гаргасан байна. Одоогоос таван жилийн монголчууд 13,8 мянган тонн цагаан будаа импортлон хүнсэндээ хэрэглэж байжээ. Харин энэ оны урьдчилсан дүнгээр 27,9 мянган тонн болж цагаан будааны хэрэглээ таван жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгдсэн байна. Эрэлт, нийлүүлэлтийн хуулиар зохицуулагддаг цагаан будааны үнэ нэг үе 2000 төгрөгт хүрч байсан бол одоо 1500-1800 төгрөгийн ханштай байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж