“Монголболгаргео” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг худалдана

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

“Монголболгаргео” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг худалдана

Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаан өчигдөр болж найман асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд “Монголболгаргео” ХХК-ийн төрийн мэдлийн хувьцааг худалдах тухай,  Таван толгой ордын Хөрөнгө оруулагчийг Сонгон шалгаруулах журам, уг ажлыг зохион байгуулах хороо байгуулах тухай асуудлуудыг хэлэлцсэн байна.

Түүнчлэн Татварын ерөнхий газрын харьяа нийслэлийн Татварын газар, Орхон аймгийн Татварын хэлтэс, Дархан-Уул, Хөвсгөл аймгийн шүүх зэрэг нийт зургаан газрын үндсэн хөрөнгийг худалдах, актлах, балансаас балансад шилжүүлэх, шинээр худалдан авах, хөрөнгө бүртгэлд авах зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж