
Чуулга уулзалтад Ерөнхийлөгчийн хүний эрх, иргэний оролцооны зөвлөх, УИХ-ын гишүүд яам агентлаг иргэний нийгэм болон олон улсын байгууллага болон нийтдээ 30 гаруй компанийн удирдлага, орон нутгийн хөгжил, нутгийн иргэдийн харилцаа хариуцсан 120 орчим мэргэжилтэн оролцох ажээ. Мөн “Энержи ресурс” ХХК-ийн нийгмийн хариуцлага, орон нутгийн харилцааны газрын дарга З.Сугармаа, “Оюу толгой” ХХК-ийн орон нутгийн харилцаа тогтвортой хөгжлийн хэлтсийн ахлах менежер Г.Сугар зэрэг томоохон уул уурхайн компаниудын холбогдох албаныхан мэдээлэл хийхээр төлөвлөжээ. Чуулга уулзалт энэ сарын 7-нд “Чингис” зочид буудалд болно.
Б.БЯМБА