
Бразилийн конгресс нефтийн салбартай холбоотой хуулиудад нэмэлт өөрчлөлт орууллаа. Тус улсын хувьд далайн гүнээс их хэмжээний газрын тосны нөөц олоод байгаа нь цаашид экспортыг нэмэгдүүлэх юм. Ингэснээр тус улсын төрийн өмчит “Petrobras” шинээр эхэлж буй гадаадын хөрөнгө оруулалттай бүх төсөлд 30 хувийн эзэмшилтэй болох аж.
Олдсон нөөцүүдэд олборлолт хийж эхлэвэл Бразиль эрчим хүчний салбарт дэлхийн хамгийн том экспортлогч болох боломжтой болох юм.
Тус улсын Рио де Жанейрогийн ойролцоо олдсон далайн гүний нөөц газруудад 50 тэрбум баррель нефть байгаа гэсэн тооцоо байдаг юм.
Э.Очирт
www.freecall.mn 2010-12-03 202.170.67.217
Сайн байцгаана уу
Манай Компани та бүхэнд дэлхийн 200 гаруй оронруу маш хямд үнээр ярьж болох Freecall Картыг санал болгож байна холбоо
барих утас 11350550