Б.Ангирмаагийн ургуулсан “жимс” зургаан нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Б.Ангирмаагийн ургуулсан “жимс” зургаан нас хүрлээ

Монголын рок попын ертөнцөд хар, шар, цагаан арьстай гурван бүсгүй "Киви" жимсний нэрээр хамтлагаа нэрлэн гарч ирсэн цаг саяхан.  “Болдоггүй шүү”, “Хайр хайраа өөрөө олдог”, “Араас чинь тэврэлгүй явууллаа”, ”Яагаад”, ”Тэнгэр газрын хооронд” гээд үзэгчдийн чихэнд хоногшсон олон сайхан уран бүтээл туурвисан гурван өөр ертөнцийн төлөөлөл гэгдэх “Киви” хамтлаг өчигдөр зургаан нас хүрлээ. Зургаан жилийн хугацаанд нэг бус удаа гишүүдээ сольж амжсан тус хамтлаг энэ хугацаанд Монголын охидын хамтлагийн өнгө төрхийг тодорхойлсоор ирсэн. Хамтлагийнхаа зургаан жилийн ойн өдөр хамтлагийн дуучин Б.Намуунаа Б.Ангирмаа багшдаа баярлаж явдгаа илэрхийлээд, “Ангираа багшийн маань тарьж ургуулсан киви жимс зургаан нас хүрлээ. “Киви” хамтлаг бол Ангирмаа багшийн сэтгэлийн толь” хэмээн ярьжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж