Д.Лүндээжанцан Ц.Шинэбаярыг “гуйжээ”

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Д.Лүндээжанцан Ц.Шинэбаярыг “гуйжээ”

УИХ
дахь МАН-ын бүлгийн дарга, эрхэм гишүүн Д.Лүндээжанцан өчигдөр МАХН-ын
төв штабын зохицуулагч, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяртай аминчлан уулзжээ.
Д.Лүндээжанцан дарга энэ үеэр Ц.Шинэбаяр гишүүнийг бүлэгтээ эргэж
нэгдэхийг “гуйсан” аж. Мөн “МАХН гэж массаасаа тасрах хэрэггүй. Нам
цулаараа байх ёстой. Та нар эргэж МАН-д нэгдээд харин жигүүрээ өргөтгөн
байгуулж олон урьгалч үзлээр хамтарч ажиллаж болно шүү дээ” хэмээн
хэлжээ. Ц.Шинэбаяр гишүүн Д.Лүндээжанцан даргад ямар нэг хариу хэлээгүй
гэнэ.

Ямар боловч арван мянган хүний дэмжлэгтэй гэх МАХН-ынхныг
МАН-д нэгтгэх зорилгыг МАН-ын удирдлага тавьж, аядуу хандаж байгаа
хэмээн эх сурвалж хэлж байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж