“Болор цом”-ын эзэн Дарханд тодорно

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

“Болор цом”-ын эзэн Дарханд тодорно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын зохиолчдын эвлэл  28 дахь удаагийн "Болор цом" яруу найргийн наадмыг орон нутагт зохион явуулахаар төлөвлөжээ. Сүүлийн арваад жил "Болор цом" яруу найргийн наадмыг Монголын зохиолчдын эвлэлийн төрсөн өдөр буюу жил бүрийн нэгдүгээр сарын 9-нд зохион байгуулдаг уламжлал тогтоод байсан. Харин энэ удаад 2010 оны арванхоёрдугаар сарын 11-12-нд Дархан хотод "Болор цом" наадмыг зохион байгуулахаар болжээ. Наадмын тов гарсан учир оролцох найрагчдын шүлгийг авч эхлээд байгаа аж.  

     "Болор цом" наадмыг анх удаа орон нутагт  буюу 2007 онд Эрдэнэт хотод зохион байгуулж яруу найрагч Ш.Лхамноржмаа түрүүлж байсан.  Энэ жилийн наадмын цомыг  “Уран үгсийн чуулган – Дархан-2010” нэртэй зохиогдох утга зохиолын өдрөөр гардуулах юм байна. Мөн өдрүүдээр уран үгсийн чуулган, уншигч зохиолчдын уулзалт,  Эгшиглэнт эх Янжинлхамын эзэн яруу найрагчдын уншлага, наадам болох юм.

    А.Зул

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж