“EMI” эрх зарах хэлэлцээгээ дуусгалаа | News.MN

“EMI” эрх зарах хэлэлцээгээ дуусгалаа

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

“EMI” эрх зарах хэлэлцээгээ дуусгалаа

“Electric & Musical Industries Ltd”  буюу “EMI” компани эзэмшдэг дуу хөгжмийн эрхүүдээ АНУ болон Канадад зарах яриа хэлэлцээг орхилоо. Их Британийн тус компани өрсөлдөгч “Universal” болон “Sony” компаниудтай 200 сая паунд босгохоор хэлэлцээ хийж байсан юм. Хэлэлцээр дууссанаас үзэхэд “EMI”-г эзэмшигч “Terra Firma” компани зургадугаар сарын 14-нөөс өмнө хөрөнгө оруулагчдын зээлийн өрийг дарахын тулд 120 сая паунд босгох хэрэгтэй болж байна. Хэрвээ хугацаандаа өрөө дарж чадахгүй бол “EMI”-гын хяналт АНУ-ын “Citigroup” банкинд шилжих болно. Хэрвээ зургадугаар сарын дундуур гэхэд 120 сая паунд босгож чадахгүй бол “EMI” –ийн өр болох 3.2 тэрбум паундыг эзэмшигч тус компанийг эзэмших бөгөөд, дараа нь зарах болно.

Сүүлийн үеийн мэдээнүүдээс үзвэл “EMI” “Universal” болон “Sony” компаниудын санал болгосон үнийн дүнг зөвшөөрөөгүй бололтой. Хэлэлцээрийн гол санаа нь “Universal”, “Sony” компаниуд 200 сая паунд төлөөд “EMI”-ийн хойд америк дахь орлогыг таван жил авах байсан юм. “EMI”-г зарахтай холбоотой үндсэн баримтуудыг нийтэд “буруу танилцуулсан” гэж “Terra Firma” компани “Citigroup”-ийг шүүхэд өгөөд байгаа. “EMI”-ийн эзэмшиж байгаа одуудын эрхүүдэд “Beatles”, “Pink Floyd”, “Coldplay”, Robbie Williams зэрэг хамтлаг дуучид багтаж байгаа. Хууль бусаар дуу хөгжим татаж байгаа нь тус компаний орлогод ноцтой нөлөөлж байгаа юм. Өнгөрсөн онд 1.56 тэрбум паундын алдагдалтай ажилласан гэсэн тайланг өнгөрсөн сард EMI гаргасан.

Т.Санаа

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж