
Одоогийн Ерөнхийлөгч Лорент Гбагбо өмнө нь Ерөнхий сайдын алба хашиж байсан ОУВС-гийн ахмад зүтгэлтэн Алассане Оуаттаратай өрсөлддсөн юм. Ноён Оуаттара 54,1 хувийн санал авч ялалт байгуулсан гэсэн дүнг гаргасан ч одоогоор Засгийн газрын зүгээс дахин нягтлах ёстой гэжээ. Сонгуулийн коммисс саналын хуудсыг дахин тоолох болсон бөгөөд үүнд сонгуульд өрсөлдөгч талууд ямар нэг байдлаар нөлөөлөхийг хориглох юм.
Кот Д’Ивуар нь какаоны үйлдвэрлэлтээр дэлхийд тэргүүлдэг билээ. Сонгууль шударга болсон эсэх нь тун эргэлзээтэй байгаа аж. Учир нь гурван санал хураалтын байр руу зэвсэглэсэн этгээдүүд довтолж, хамгаалалтын таван ажилтны амийг хөнөөсөн хэрэг санал хураалтын үеэр болсон байна. Кот Д’Ивуар улс 2002-2003 оны иргэний дайны дараа хоёр хуваагдаж, хойд хэсэгт цэргийн босогчид эрх мэдлээ тогтоосон юм.
Э.Очирт