Интернетийн орчинд хэрхэн аюулгүй байх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Интернетийн орчинд хэрхэн аюулгүй байх вэ?

1. Хувийн мэдээллээ хамгаал.
Интернетээр өөрийн хувийн мэдээллээ цацахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Жишээ нь та интернетээр арилжаа хийх гэж буй тохиолдолд кредит картныхаа дугаарыг өгөхдөө хянуур байж, тухайн үйлчлүүлж буй сайтны нөхцөл, журамтай танилцаж, таны мэдээллийг 3дагч этгээдэд тараахгүй байх эсэхэд хяналт тавих нь зөв.

2. Хэт нарийн мэдээллийг өгөхгүй байх.
Facebook, LinkedIn,  Twitter, Hi5  зэрэг сайтуудад өөрийн төрсөн өдөр, овгийн нэр зэрэг таныг тодорхойлох мэдээллийг аль болох тавихгүй байсан нь дээр.
 
3. Компьютертаа вируснээс хамгаалах программ суулгаж, байнга шинэчилж байх хэрэгтэй.
 
4. Нууц үгээ сонгохдоо анхаар. Нууц үгээ өөрийн төрсөн өдөр, нэр, ажлын газрын хаяг, ер нь тантай холбоотой нэрсээс сонгож болохгүй. Аль болох таашгүй нэр байх хэрэгтэй.

5. Мэйлээр ирж буй захиануудаас болгоомжил. Мэйлээр сугалаанд хожсон, азтан болсон зэргээр худал мэйлүүд олноор ирдэг. Тэд томоохон байгууллагуудын нэрийг барьж, үнэмшилтэйгээр захиа илгээдэг. Цаашлаад хүмүүсийн дансны дугаарыг авахыг оролддог. Ийм тохиолдолд та шууд л устгах нь зөв. Хэрвээ та тэдгээр мэйлүүд үнэхээр үнэн эсэхийг мэдэхийг хүсвэл тэдгээр компаны талаарх мэдээлэл, албан ёсны сайт зэргийг нь асууж тодруулах хэрэгтэй. Хэрвээ тэд хуурамч бол удахгүй таг алга болцгоох болно.

6. Интернетээс юм татаж авахдаа болгоомжтой ханд. Ямар сайтаас юм татаж байгаагаа анхаараарай. Учир нь найдваргүй сайтаас юм татахад түүнтэй хамт хорлонтой программууд мөн адил татагдаж таны компьютерыг сүйтгэх болно. Тиймээс байнга найдвартай сайтуудыг сонгоорой.

7. Өөрийн мэйл, мессенжер, бусад данснуудруугаа орохдоо зөвхөн өөрийн компьютерыг ашиглаж бай. Учир нь өөр компьютерт таны мэдээлэл, нууц үг, id нууд хадгалагдан үлдэх магадлалтай байдаг. Тиймээс хэрвээ та өөр компьютерээс интернет ашигласан бол дараа нь заавал “Temporary internet files “  эсвэл “history “ –гоо арилгаж байх шаардлагатай.

8. Өөрийн id, password-өө ашиглаж орсон тохиолдолд гарахдаа заавал log out  хийж гарах хэрэгтэй. Эс бөгөөд шууд “Х” дарж гарсан тохиолдолд дараагийн хүнд таны данс шууд харагдах болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж