“Талын гал” 35 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

“Талын гал” 35 нас хүрлээ

Сүхбаатарчуудын гал голомтыг 35 жил манасан Тал булагийн нүүрсний уурхай энэ өдрүүдэд 35 насныхаа ойг тэмдэглэж байна. Ард түмэндээ илч дулаан гэрэл гэгээ өгдөг уурхайн хамт олон, ахмад ажилтнууд өнөөдөр Баруун-Урт хотын төв талбай дахь Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Ойн баяраа өвөрмөцөөр тэмдэглэхээр зорисон “Талын гал” компанийнхан  хоёр өдөр баяраа тэмдэглэх бөгөөд энэ үеэр хүчит бөхийн барилдаан, гурван насны хурдан морины уралдаан, шатрын спортын шилдгүүдтэй иргэдийг оюун ухаанаа сорих боломж олгож байгаагаас гадна, уурхайн түүхийг өгүүлсэн баримтат кино, урлагийн тоглолтыг сонирхуулна. 

Дашрамд дурдахад “Талын гал” крмпанийн ерөнхий захирал Т.Санжаа Монгол улсын гавъяат уурхайчин цол хүртсэн билээ.

Д.Улаанаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж