Нээлттэй утас ажиллуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Нээлттэй утас ажиллуулж байна

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын үйл ажиллагаатай холбоотой санал шүүмжлэл иргэдийн дунд үргэлж байдаг. Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар удирдлагаа “шинэчлэсэн”-ий үр дүнд байцаагчдын нэр хүндийг иргэдийн сахин хамгаалах “үйлс”-ийг амжилттай биелүүлээд байгаа гэж хэлж болно. Заавар зөвлөмж өгдөггүй байж торгох шийтгэхээ түрүүлдэг, танил тал, албан тушаалтнуудыг хянаж шалгадаггүй, эрүүл ахуй, стандартыг хэрэгжүүлдэггүй зэргээр “муу хэлэгддэг” байцаагчдын ёс зүй, ажын хариуцлагыг дээшлүүлэх үүднээс “Нээлттэй утас-2-3096”-г ажиллууж, иргэдээс санал хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэж байгаа юм. Ингэснээр тус байгууллагын үйл ажиллагаа жигдэрч, тодорхой ажлуудыг хийдэг болсон хэмээн иргэд талархалтай хандаж байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж